☎   7011-1929Хүргэлт 7,000₮ · 60,000₮ ба түүнээс дээш дүнтэй захиалгад хүргэлт үнэгүйБидэнтэй холбогдох ↗
цагаан үр Сагс 0

Лилитэй улаан цай

₮20,000

Усны хэм: 90–95°C · Хандлах: 2–3 мин · Давтан: 3–5 удаа

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл ↓
Зөвхөн дэлгүүрээс авна

Энэ цай хүргэлтийн агуулахад байхгүй тул хүргэлтээр илгээхгүй. Яармаг плаза, 2 давхраас өөрөө авна.

Дэлгүүрийн байршил →

Хүргэлт 7,000₮ · 60,000₮ ба түүнээс дээш дүнтэй захиалгад хүргэлт үнэгүй

Дэлгүүрээс өөрөө авах

Хүргэлтийн нөхцөл →
Барааны код: TSAI-PUER17-03 Ангилал:

Дэлгэрэнгүй

Амт

Улаан цайны зөөлөн, жигд, үл мэдэг чихэрлэг бөгөөд өтгөн амттай. Лили цэцгийн сэргэг, тааламжтай чихэрлэг амт аманд хадгалагдаж үлддэг. Ердийн улаан цайг бодоход цэцгийн орцтой тул илүү зөөлөн, ааг багатай, уухад тааламжтай байдаг.

Орц

Чанартай улаан цайны навч. Лили цэцэг (хуурай лили цэцгийн дэлбээ, булцууны хэсэг).

Хэрэглэх заавар

90–95°C орчмын халуун цэвэр ус (буцалгаад бага зэрэг сэврээсэн ус) ашиглана. Халуун усаа цайн дээрээ хийгээд 3–5 секунд болоод эхний усыг асгана (энэ нь цайг дэлгэж, тоос шороог цэвэрлэх зориулалттай). Дараа нь дахин халуун ус хийж 2–3 минут орчим хандалсны дараа ууна. Нэг ширхэг цайг 3–5 удаа дахин хандалж уух боломжтой. Усны хэмжээг өөрийн амтанд тохируулна.

Анхааруулга

Ходоодны шарх, хүчил ихтэй хүмүүс хэт өтгөн хандалж уухаас зайлсхийж, хоосон ходоодон дээрээ уухгүй. Байгалийн кофеин агуулдаг тул хөхүүл, жирэмсэн эмэгтэй, хүүхдэд тохиромжгүй. Оройн цагаар уухгүй.

Чат