Дэлгэрэнгүй
Амт
Үл мэдэг аагтай, баялаг амт мэдрэгдэнэ. Си Гуй цай нь бусад Шэн Пуэрийг бодоход илүү зөөлөн, чихэрлэг талдаа байдаг.
Орц
Шэн Пуэр цайны навч. Си Гуй бүс нутгийн эртний насжилттай уулан дахь цайны модноос түүж, байгалийн аргаар ферментжүүлэн шахсан түүхий цайны навч.
Хэрэглэх заавар
80–90°C халуун ус ашиглана (Шэн пуэрийг хэт буцалсан усаар хандлавал ааг нь гашуун болох эрсдэлтэй). Халуун ус хийгээд 3–5 секунд болоод эхний усыг асгана. Дахин халуун ус хийж 10–20 секунд хандалсны дараа ууна. Нэг шахмал цайг 6–10 ба түүнээс дээш удаа дараалан ус сэлбэж хандалж ууж болно. Усны хэмжээг тухай бүрт өөрийн амталгаанд тааруулан хийнэ.
Анхааруулга
Шэн пуэр нь сэрүүн чанартай тул хоосон ходоодон дээрээ уухаас зайлсхийх. Байгалийн кофеин өндөр агуулдаг тул нойргүйдэхээс сэргийлж унтахаас 4–5 цагийн өмнө уухгүй байх хэрэгтэй. Жирэмсэн ба хөхүүл ээжүүд, хүүхдэд тохиромжгүй.





