☎   7011-1929Хүргэлт 7,000₮ · 60,000₮ ба түүнээс дээш дүнтэй захиалгад хүргэлт үнэгүйБидэнтэй холбогдох ↗
цагаан үр Сагс 0

Бонусын тухай

Цагаан Үр дэлгүүрийн бүртгэлтэй хэрэглэгч та худалдан авалтаасаа 5% бонус цуглуулж, дараагийн захиалгынхаа барааны үнээс хасаж ашиглах боломжтой.

100,000₮-ийн бараа худалдан авбал → 5,000₮ бонус цугларна.
Төлбөр баталгаажсаны дараа бонус таны бүртгэлд орно.

Бонусоо хэрхэн цуглуулах вэ?

  1. Өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  2. Бараагаа сонгож захиалгаа төлнө.
  3. Төлбөр баталгаажихад шинээр төлсөн барааны дүнгийн 5% бонус цугларна.

Хүргэлтийн төлбөрөөс бонус бодохгүй. Тооны болон бусад хямдрал, ашигласан бонусыг хассан барааны дүнгээс тооцно. Бонусыг бүхэл төгрөгөөр бүртгэнэ.

Сагснаас бонусоо хэрхэн ашиглах вэ?

  1. Бараагаа сагсална.
  2. «Сагсны дүн» доторх «Бонус оноо хасах» хэсгийг нээнэ.
  3. Ашиглах дүнгээ оруулаад «Ашиглах», эсвэл «Бүгдийг ашиглах» товчийг дарна.
  4. Хасагдсан бонус болон шинэ нийт төлбөрөө шалгаад захиалгаа үргэлжлүүлнэ.

Бонусыг байгаа үлдэгдэл болон тухайн захиалгын барааны үнээс хэтрүүлж ашиглахгүй. Хүргэлтийн төлбөрт бонус ашиглахгүй. «Болих» товчоор сагсан дахь бонус ашиглалтыг цуцалж болно.

Жишээ: Барааны дүн 60,000₮. Та 10,000₮ бонус ашиглавал бараанд шинээр 50,000₮ төлнө. Энэ худалдан авалтаас 2,500₮ шинэ бонус цугларна. Барааны дүн анх 60,000₮ хүрсэн тул хүргэлт үнэгүй хэвээр.

Үлдэгдэл, түүхээ хаанаас харах вэ?

«Миний бүртгэл → Миний бонус» хэсэгт ашиглах боломжтой үлдэгдэл, цуглуулсан/ашигласан бонус, буцаалтын засвар болон төлбөр хүлээгдэж буй захиалгад хадгалсан бонус харагдана.

Захиалга төлөгдөөгүй, цуцлагдсан эсвэл буцаагдсан бол?

  • Төлөгдөөгүй захиалгаас бонус цуглахгүй.
  • Бонус ашигласан захиалга төлбөр хүлээж байхад тэр дүнг өөр захиалгад давхар ашиглахгүй.
  • Төлөгдөөгүй захиалга цуцлагдах эсвэл амжилтгүй болоход хадгалсан бонус чөлөөлөгдөнө.
  • Бараа буцаахад тухайн буцаалттай холбоотой цугларсан бонусыг хасаж, ашигласан бонусын холбогдох хэсгийг буцаана.
  • Буцаагдах бонусыг өмнө нь зарцуулсан бол зөрүүг дараагийн хуримтлалаас тооцно.

Бүртгэлгүйгээр худалдан авч болох уу?

Тийм. Та зочноор шууд худалдан авч болно. Харин бонус цуглуулах, ашиглахын тулд захиалга өгөхдөө өөрийн бүртгэлээр нэвтэрсэн байх шаардлагатай.

Систем нэвтэрснээс хойш үүсгэсэн шинэ захиалгуудад бонус үйлчилнэ. Хуучин захиалгуудад автоматаар нөхөн олгохгүй.

Асуух зүйл байвал 7011-1929 дугаараар холбогдоорой.

Миний бүртгэл → · Дэлгүүр үзэх →

Чат