☎   7011-1929Хүргэлт 7,000₮ · 60,000₮ ба түүнээс дээш дүнтэй захиалгад хүргэлт үнэгүйБидэнтэй холбогдох ↗
цагаан үр Сагс 0

2003 оны насжуулсан Пуэр цай

₮20,000

Усны хэм: 95–100°C · Хандлах: 10–20 сек · Давтан: 6–10+ удаа

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл ↓
Зөвхөн дэлгүүрээс авна

Энэ цай хүргэлтийн агуулахад байхгүй тул хүргэлтээр илгээхгүй. Яармаг плаза, 2 давхраас өөрөө авна.

Дэлгүүрийн байршил →

Хүргэлт 7,000₮ · 60,000₮ ба түүнээс дээш дүнтэй захиалгад хүргэлт үнэгүй

Дэлгүүрээс өөрөө авах

Хүргэлтийн нөхцөл →
Барааны код: TSAI-PUER17-06 Ангилал:

Дэлгэрэнгүй

Амт

Гашуун ааг огт байхгүй. Маш зөөлөн, торгомсог, өтгөн амттай. Хоолойд тааламжтай чихэрлэг, сэргэг амт удаан хадгалагдана.

Орц

Шу Пуэр цайны навч. Юньнань мужийн том навчит цайны модноос түүж, тусгай аргаар ферментжүүлэн олон жил (2003 оноос хойш) даран насжуулж шахсан цайны навч.

Хэрэглэх заавар

95–100°C буцалсан халуун ус ашиглана.

Халуун усаа хийгээд 3–5 секунд болоод эхний усыг асгана (тоос шороог цэвэрлэж, навчийг дэлгэх зорилготой).

Дахин халуун ус хийж 10–20 секунд хандалсны дараа ууна.

Энэхүү шахмал цайг 6–10 ба түүнээс дээш удаа дараалан усаар сэлбэж хандалж уух боломжтой. Усны хэмжээг амталгаандаа тохируулан хийгээрэй.

Анхааруулга

Орой унтахаас 3–4 цагийн өмнө уухгүй байх.

Ходоодны цочмог шархтай үед хэт өтгөн хандалж, хоосон ходоодон дээрээ уухаас зайлсхийх.

Жирэмсэн ба хөхүүл ээжүүд, хүүхдэд тохиромжгүй.

Чат