Дэлгэрэнгүй
Амт
Зөөлөн, модлог, бага зэрэг чихэрлэг амттай.
Орц
Шу Пуэр нь Хятадын Юньнань мужид үйлдвэрлэдэг, цайны навчийг хурдасгасан исгэлтээр боловсруулсан Пуэр цайны төрөл юм. Цайны полифенол, антиоксидант нэгдлүүд болон байгалийн кофеин агуулна. 5 гр.
Хэрэглэх заавар
90–95°C орчмын халуун цэвэр ус (буцалгаад бага зэрэг сэврээсэн ус) ашиглана. Халуун усаа цайн дээрээ хийгээд 3–5 секунд болоод эхний усыг асгана (энэ нь цайг дэлгэж, тоос шороог цэвэрлэх зориулалттай). Дараа нь дахин халуун ус хийж 2–3 минут орчим хандалсны дараа ууна. Нэг ширхэг цайг 3–5 удаа дахин хандалж уух боломжтой. Усны хэмжээг өөрийн амтанд тохируулна.
Анхааруулга
Байгалийн кофеинтэй тул хэтрүүлэн хэрэглэхэд нойр хямрах, зүрх дэлсэх зэрэг шинж илэрч болно. Хөхүүл, жирэмсэн эмэгтэй, хүүхдэд тохиромжгүй.





