☎   7011-1929Хүргэлт 7,000₮ · 60,000₮ ба түүнээс дээш дүнтэй захиалгад хүргэлт үнэгүйБидэнтэй холбогдох ↗
цагаан үр Сагс 0
Хямдрал

Багц фиброид цай – 3 хайрцаг

Өмнөх үнэ: ₮105,000.Одоогийн үнэ: ₮80,000.

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл ↓

Үлдэгдэл: 6

Хүргэлт 7,000₮ · 60,000₮ ба түүнээс дээш дүнтэй захиалгад хүргэлт үнэгүй

Дэлгүүрээс өөрөө авах

Хүргэлтийн нөхцөл →
Барааны код: TSU-75955343 Ангилал:

Дэлгэрэнгүй

Энэхүү цай нь уламжлалт анагаах ухааны жорыг орчин үеийн технологитой хослуулан гаргаж авсан бөгөөд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, дааврын тэнцвэрт байдлыг цогцоор нь дэмжих зориулалттай.

Цайны үйлчилгээ

Эрт цэвэршилтээс сэргийлэх болон өндгөвчний залуужилтыг дэмжих

Эмэгтэй хүний бие дэх эстроген, прогестерон дааврын харьцаа алдагдах, өндгөвчний цусны эргэлт муудах, эсийн стресс ихсэх нь эрт цэвэрших гол шалтгаан болдог.

  • Өндгөвчний үйл ажиллагааг сэргээж, эрт хөгшрөлтөөс сэргийлэх: Найрлага дахь Vitex berry (Chasteberry) нь тархины гипофиз булчирхайд нөлөөлөн, гипофиз-өндгөвчний дааврын сүлжээг идэвхжүүлдэг. Энэ нь өндгөвчийг залуу байлгаж, өндгөн эсийн боловсролтыг хэвийн явагдахад тусална.
  • Байгалийн фито-эстроген ба дааврын тэнцвэр: Dong Quai (Эмэгтэй женшэнь) нь ургамлын гаралтай фито-эстрогеноор баялаг тул биеийн эстрогений түвшин буурахаас сэргийлж, дааврыг зөөлөн хэлбэрээр нөхөж өгдөг.
  • Цэвэршилтийн өмнөх эрт үеийн шинж тэмдгийг намдаах: Сарын тэмдгийн ирэх хугацаа алдагдах, цээж халуурах, шөнө хөлрөх, сэтгэл санаа тогтворгүйжих, үс унах зэрэг эрт цэвэршилтийн дохионуудыг зөөлрүүлж, сарын тэмдгийн циклийг тогтвортой хадгална.

2. Дааврын гаралтай таргалалтыг бууруулах ба Бодисын солилцоог дэмжих

Эмэгтэйчүүдийн хэвлий, ташаа, гуяар жин нэмэх, биед шингэн хуримтлагдах нь ихэвчлэн “Эстроген доминант” буюу эстроген дааврын илүүдэлтэй холбоотой байдаг.

  • Илүүдэл эстрогенийг гадагшлуулах (Элэгний детокс): Dandelion root (Багваахай цэцгийн үндэс) болон Mullein leaf нь элэгний хорт бодисыг цэвэрлэх үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Элэг сайн ажилласнаар биед ашиглагдаж дууссан илүүдэл эстроген дааврыг задалж гадагшлуулснаар дааврын гаралтай өөхлөлтийг зогсооно.
  • Хаван ба илүүдэл шингэнийг хөөх: Дааврын хэлбэлзлээс болж биед ус хуримтлагдах (биe хавдах)-ыг багасгаж, байгалийн зөөлөн шээс хөөх үйлчилгээ үзүүлснээр жинг хурдан багасгахад тусална.
  • Бодисын солилцоо ба дотор дулааныг нэмэгдүүлэх: Ginger root (Цагаан гааны үндэс) нь бага багажны эрхтнүүдийн цусан ба лимфийн эргэлтийг хурдасгаж, хоол боловсруулалт болон өөхний бодисын солилцоог идэвхжүүлдэг.

3. Умайн эрүүл мэндийг хамгаалах ба Уйланхай, Миомоос урьдчилан сэргийлэх

  • Эд эсийн эмгэг ургалтыг зогсоох: Умайн булчингийн эдэд миом (фиброма), өндгөвчинд уйланхай (киста) үүсэх үндсэн шалтгаан нь дааврын дисбаланс болон цусны саатал байдаг. Цайны найрлага нь эдгээр ургацаг, ургалтыг дарангуйлж, жижигрэхэд тусална.
  • Бага багажны цусны саатлыг арилгах: Цусны эргэлтийг сайжруулж, умайн ханыг цэвэрлэн, сарын тэмдгийн үед цус бүрэн, чөлөөтэй гадагшлах боломжийг бүрдүүлнэ.

4. Сарын тэмдгийн хэмнэлийг тогтворжуулах ба Өвдөлт намдаах

  • Агшилт ба өвдөлтийг арилгах: Умайн агшилтыг зөөлрүүлж, сарын тэмдэг ирэхийн өмнөх ба ирэх үеийн хэвлийн доод хэсгээр өвдөх, ууц нуруугаар чилэх зовуурийг багасгана.
  • Шинж тэмдэггүй, циклийн дагуу ирүүлэх: Сарын тэмдгийн ирэх хугацаа багасах, эсвэл хэт уртсах, саатах асуудлыг байгалийн аргаар зохицуулна.

5. Эмэгтэйчүүдийн дотор үрэвслийг дарах ба Детокс

  • Байгалийн антибиотик ба антиоксидант: Бага багажны эрхтнүүдийн далд үрэвслийг бууруулж, үтрээний бактерийн тэнцвэрийг хадгална.
  • Арьсны эрүүл мэнд: Даавар болон элэгний хордлогоос үүдэлтэй нүүрэн дээр батга гарах, сэвхтэхийг дотроос нь цэвэрлэнэ.

Орц найрлага:

Mullein leaf, Vitex berry, Ginger root, Ashoka bark

Хэрэглэх заавар

Бэлтгэх арга: 1 ширхэг цайг аяганд хийж, 200-300 мл буцалсан халуун ус нэмээд 3-5 минут хандалж ууна.

Хэмжээ: Өдөрт 1 удаа, хоолны дараа хэрэглэхэд тохиромжтой.

Зөвлөмж: Үр дүнг үзэхийн тулд 3-6 сарын турш тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.

⚠️ Анхааруулга

Санамж: Энэхүү бүтээгдэхүүн нь эм биш, эрүүл мэндийг дэмжих ургамлын гаралтай цай юм. Хэрэв та жирэмсэн, хөхүүл, эсвэл хагалгаанд орох гэж байгаа бол хэрэглэхээсээ өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авна уу.

Чат