Дэлгэрэнгүй
Амт
Гашуун биш, маш зөөлөн, сэргэг, байгалийн тааламжтай чихэрлэг амттай.
Орц
Чанартай цагаан цайны навч болон нахиа. Байгалийн хатаасан мэлрэг цэцгийн дэлбээ.
Хэрэглэх заавар
80–90°C халуун ус ашиглана (цагаан цайны зөөлөн навчийг түлэхгүйн тулд хэт халуун буцалсан ус хийхгүй байх нь дээр).
Халуун усаа хийгээд 3–5 секунд болоод эхний усыг асгана.
Дахин халуун ус хийж 15–30 секунд хандалсны дараа ууна.
Нэг ширхэг цайг 4–6 удаа дараалан усаар сэлбэж хандалж уух боломжтой. Усны хэмжээг өөрийн амталгаанд тохируулна.
Анхааруулга
Жасмин цэцэг эсвэл цэцгийн тоосонцроос харшилтай хүмүүс болгоомжтой хэрэглэх.
Жасмин болон цагаан цай нь даралт бууруулах зөөлөн үйлчилгээтэй тул даралт багатай хүмүүс хэт их хэмжээгээр уухаас зайлсхийх.
Ходоодны шархлаа, гастрит сэдэрсэн үед хоосон ходоодон дээрээ өтгөн хандалж уухгүй байх.





