Дэлгэрэнгүй
Амт
Шэн пуэрт байдаг сэргэг, өвсөрхөг амт дээр будааны зөөлөн чихэрлэг амт хослон мэдрэгдэнэ. Гашуун бага, зөөлөн бөгөөд хоолойд агшаасан будааны тааламжтай амт удаан хадгалагдан үлддэг.
Орц
Юньнань мужийн өндөр уулын бүсэд ургасан чанартай түүхий пуэр цайны навч. Нуомишян ургамал буюу байгалийн аргаар цагаан будааны анхилуун үнэр ба амт оруулдаг тусгай ургамлын навч.
Хэрэглэх заавар
80–90°C халуун ус ашиглана.
Халуун ус хийгээд 3–5 секунд болоод эхний усыг асгана (цэвэрлэх).
Дахин халуун ус хийж 15–30 секунд хандалсны дараа ууна.
Нэг шахмал цайг 5–8 удаа дараалан хандалж ууж болно. Усны хэмжээг тохируулна.
Анхааруулга
Шэн пуэр нь сэрүүн чанартай тул хоосон ходоодон дээрээ хэт өтгөн хандалж уухаас зайлсхийх.
Нойргүйдэхээс сэргийлж орой унтахаас 3–4 цагийн өмнө уухгүй байх хэрэгтэй.
Жирэмсэн ба хөхүүл ээжүүд, хүүхдэд тохиромжгүй.





